Үнэ

Нууцлалын бодлого

Сүүлд шинэчилсэн: 2026.11.01

Нэвтрээгүй үед
Жагсаалт, хадгалсан бараа, гэрийн орц, хадгалсан жор, үнийн сэрэмжлүүлэг, хайлтын түүх зөвхөн таны төхөөрөмж (хөтчийн санах ой) дээр хадгалагдана. Бид тэдгээрийг харахгүй.
И-мэйлээр нэвтрэх
Таны и-мэйл хаягийг зөвхөн нэвтрэх код илгээх, таны бүртгэлийг таних зорилгоор ашиглана. Код 15 минутын дотор хүчинтэй бөгөөд бид кодыг өөрийг нь биш, зөвхөн шифрлэсэн хэлбэрээр түр хадгална. Сурталчилгааны и-мэйл илгээхгүй.
Нэвтэрсэн үед хадгалагдах зүйл
Жагсаалтын бараа (тоо ширхэг, авсан эсэх), хадгалсан бараа, гэрийн орц, хадгалсан жор, үнийн сэрэмжлүүлэг. Эдгээр нь таны бүртгэлд (Supabase, хамгаалагдсан сервер) хадгалагдаж, зөвхөн та харна.
AI тогооч
Асуулт асуухад таны асуулт, гэрийн орц, тухайн жор, орцын үнэ хиймэл оюун ухааны үйлчилгээ рүү илгээгдэнэ. И-мэйл, нэр зэрэг хувийн мэдээлэл илгээгдэхгүй. Өдрийн асуултын хязгаарыг тоолохын тулд асуултын тоог хадгална.
Бидний ашигладаггүй зүйл
Зар сурталчилгааны мөрдөлт, гуравдагч талын аналитик, байршил, камер, микрофон ашигладаггүй. Таны мэдээллийг хэнд ч зардаггүй.
Дэлгүүрийн холбоос
Дэлгүүрийн сайт руу шилжихэд тухайн дэлгүүрийн нууцлалын бодлого үйлчилнэ.
Устгах
Нэвтэрсэн бол Би → Бүртгэлээ устгах товчоор апп дотроос хүссэн үедээ устгана. Устах зүйл: жагсаалт, хадгалсан бараа, гэрийн орц, хадгалсан жор, үнийн сэрэмжлүүлэг, AI тогоочид асуусан асуултын бүртгэл, энэ төхөөрөмж дээрх Үнэ аппын өгөгдөл. Үнэ үнэгүй тул төлбөрийн бүртгэл байхгүй. Нэвтрэх бүртгэл тань (и-мэйл) SIXSENSE LLC-ийн өөр апп ашиглаагүй бол мөн устна, ашиглаж байвал тэр аппад хэвээр үлдэнэ. Нэвтрээгүй бол төхөөрөмж дээрх өгөгдлийг хөтчийн тохиргооноос uneapp.mn сайтын өгөгдлийг цэвэрлэж арилгана. Апп нээгдэхгүй бол нэвтэрсэн и-мэйлээсээ info@uneapp.mn руу бичээрэй, 7 хоногийн дотор устгана.
Холбоо барих
info@uneapp.mn

Үйлчилгээний нөхцөл · Нууцлалын бодлого · Нүүр