Үйлчилгээний нөхцөл
Сүүлд шинэчилсэн: 2026.11.01
- Үйлчилгээ үзүүлэгч
- SIXSENSE LLC, uneapp.mn, info@uneapp.mn.
- Үнэ гэж юу вэ
- Үнэ нь Монголын супермаркет, эмийн сангийн онлайн дэлгүүрийн үнийг нэг дор харьцуулдаг үнэгүй апп. Бид бараа зарахгүй, захиалга авахгүй, төлбөр авахгүй. Дэлгүүрийн холбоос дээр дарахад та тухайн дэлгүүрийн сайт руу шилжиж, худалдан авалтаа тэндээ хийнэ.
- Үнийн мэдээлэл
- Үнийг дэлгүүрүүдийн нийтэд нээлттэй сайтаас өдөр бүр цуглуулдаг. Бид үнэн зөв байлгахыг хичээдэг ч дэлгүүрт үнэ, үлдэгдэл, хямдрал өөр байж болно. Худалдан авахын өмнө дэлгүүрийн сайтаас шалгаарай.
- Эмийн мэдээлэл
- Эмийн үнэ, бэлэн багц зөвхөн мэдээллийн зорилготой бөгөөд эмчилгээний зөвлөгөө биш. Ямар эм, ямар тунгаар хэрэглэхийг эмч, эм зүйчээсээ асуугаарай.
- Хоол, жор, AI тогооч
- Жорын орцын үнэ ойролцоо тооцоо. “Үнэ тогоочоос асуу” хэсгийн хариултыг хиймэл оюун ухаан бичдэг тул алдаа гарч болно. Эрүүл мэнд, харшлын асуудлаа өөрөө шалгаарай.
- Нэвтрэх
- Нэвтрэхгүйгээр ч бүх боломжийг ашиглаж болно. И-мэйлээр нэвтэрвэл жагсаалт, хадгалсан бараа, гэрийн орц, жор, үнийн сэрэмжлүүлэг тань бүх төхөөрөмж дээр хадгалагдана. Нэвтрэх кодоо бусдад бүү өгөөрэй.
- Бүртгэл устгах
- Апп дотроос өөрөө устгана: Би → Бүртгэлээ устгах дарж, юу устах, юу үлдэхийг уншаад “УСТГАХ” гэж бичин баталгаажуулна. Үнэ дэх таны бүх өгөгдөл тэр даруй устаж, та гарна. Таны и-мэйл SIXSENSE LLC-ийн өөр аппад ашиглагдаж байвал нэвтрэх бүртгэл тань тэр аппад хэвээр үлдэнэ. Апп нээгдэхгүй бол нэвтэрсэн и-мэйлээсээ info@uneapp.mn руу “Бүртгэл устгах” гэж бичээрэй, 7 хоногийн дотор устгана.
- Зохистой хэрэглээ
- Аппыг автомат программаар их хэмжээгээр уншиж хуулах, бусдын бүртгэлд нэвтрэхийг оролдохыг хориглоно.
- Өөрчлөлт
- Нөхцөлийг шинэчилбэл энэ хуудсанд огноог нь өөрчилж нийтэлнэ.
- Холбоо барих
- info@uneapp.mn