🍳 Өндөгтэй ногоотой хуурга
15 мин · 2 хүний · Хялбар
Орц
- Өндөг 4 ш
- Улаан лооль 2 ш
- Сонгино 1 ш
- Ургамлын тос 1 х/х
- Давс чимх
Хийх арга
- Сонгиногоо тосонд хуурна.
- Хэрчсэн лоолиа нэмж 2 минут болгоно.
- Өндгөө хутгаж асгаад зөөлөн хольж болгоно.
- Давслаад талх эсвэл будаатай тавина.