🍜 Цуйван
1 цаг · 4 хүний · Дунд
Орц
- Үхрийн мах эсвэл Хонины мах 500 гр
- Гурил 500 гр
- Төмс 3 ш
- Лууван 2 ш
- Байцаа 1/4 ш
- Сонгино 1 ш
- Ургамлын тос 3 х/х
Хийх арга
- Гурилаа хатуувтар зуурч, нимгэн том хуудас элдээд тосоор түрхэж, 10 минут жигнэнэ.
- Жигнэсэн хуудсаа хөргөөд нарийн урт гоймон болгон зүснэ.
- Махаа нарийн хэрчиж тосонд хуураад сонгино, лууван, төмс, байцаагаа нэмж хуурна.
- Нэг аяга ус хийж, давслаад, гоймноо дээр нь дэлгэж таглана.
- Бага галд 15 минут жигнээд, сайн хольж халуунаар нь тавина.