🍞 Гэрийн талх
3 цаг · 8 хүний · Дунд
Орц
- Гурил 500 гр
- Хөөлгөгч 1 уут
- Элсэн чихэр 1 х/х
- Ургамлын тос 2 х/х
- Давс 1 ц/х
Хийх арга
- 300 мл бүлээн усанд хөөлгөгч, элсэн чихэр хийнэ.
- Гурил, давс, тостой хольж 10 минут сайн зуурна.
- Таглаад 1 цаг хөөлгөнө. Хэвэнд хийж дахин 40 минут хөөлгөнө.
- 200 хэмд 35-40 минут жигнэнэ. Хөргөөд зүснэ.