🍛 Плов
1 цаг 30 мин · 6 хүний · Дунд
Орц
- Хонины мах эсвэл Үхрийн мах 700 гр
- Цагаан будаа 500 гр
- Лууван 3 ш
- Сонгино 2 ш
- Сармис 1 толгой
- Ургамлын тос 100 мл
Хийх арга
- Зузаан тогоонд тосоо халааж махаа шарна.
- Сонгино, урт зүссэн луувангаа нэмж 10 минут хуурна.
- Давс, бага ус нэмж 20 минут болгоно.
- Угаасан будаагаа дээр нь тэгш дэлгэж, 1.5 см дээгүүр ус хийнэ. Голд нь сармис суулгана.
- Ус шингэтэл бага галд таглаад 30 минут жигнэнэ. Дараа нь хольно.