🥟 Пирожки
1 цаг 30 мин · 4 хүний · Дунд
Орц
- Гурил 700 гр
- Хөөлгөгч 1 уут
- Сүү 300 мл
- Байцаа 1/2 ш
- Татсан мах 300 гр
- Ургамлын тос 0.5 л
Хийх арга
- Бүлээн сүүнд хөөлгөгч хийж, гурилтай хольж зөөлөн зуурна. 1 цаг хөөлгөнө.
- Байцаагаа нарийн зүсэж мах, давстай хамт хуурна.
- Зуурмагаа жижиг тасдаж хуудас болгоод дотор нь хуурга хийж хавчина.
- Халуун тосонд хоёр талыг нь шарна.