🥟 Ногоотой бууз
1 цаг 20 мин · 4 хүний · Дунд
Орц
- Гурил 500 гр
- Байцаа 1/2 ш
- Төмс 3 ш
- Сонгино 1 ш
- Лууван 1 ш
- Ургамлын тос 2 х/х
- Давс 1 ц/х
Хийх арга
- Гурилаа хатуувтар зуурч амраана.
- Байцаа, төмс, лууван, сонгиногоо жижиглэж тос, давстай хольно.
- Жижиг хуудас элдэж дотор нь хийгээд хавчина.
- Жигнүүрт 20 минут жигнэнэ.