🍰 Зөгийн балтай бялуу (медовик)
3 цаг · 10 хүний · Хэцүү
Орц
- Гурил 500 гр
- Зөгийн бал 3 х/х
- Өндөг 3 ш
- Элсэн чихэр 200 гр
- Цөцгийн тос 100 гр
- Цөцгий 600 гр
- Өтгөрүүлсэн сүү 1 лааз
- Хөөлгөх нунтаг 1 ц/х
Хийх арга
- Зөгийн бал, элсэн чихэр, цөцгийн тосоо уурын дээр хайлуулна. Өндөг, хөөлгөх нунтгаа нэмж хутгана.
- Гурилаа нэмж зөөлөн зуурмаг хийгээд 8 хэсэг болгоно.
- Хэсэг бүрийг нимгэн дугуй элдээд 180 хэмд 5 минутаар жигнэнэ.
- Цөцгий, өтгөрүүлсэн сүүгээр тос хийнэ.
- Давхарга бүрийг тосоор түрхэж давхарлана. Шөнөжин хөргөгчид байлгана.