🍲 Гурилтай шөл
50 мин · 4 хүний · Хялбар
Орц
- Үхрийн мах эсвэл Хонины мах 400 гр
- Гурил 300 гр
- Төмс 2 ш
- Лууван 1 ш
- Сонгино 1 ш
- Давс 1 ц/х
Хийх арга
- Гурилаа хатуувтар зуурч нимгэн элдээд, нарийн гоймон болгон зүснэ.
- Махаа нарийн хэрчиж тогоонд бага зэрэг хуурна.
- Ус нэмж буцалгаад, жижиглэсэн төмс, лууван, сонгиногоо хийнэ.
- Ногоо зөөлөрсний дараа гоймноо хийж 7 минут буцалгана.
- Давсаар амтлаад тавина.