🥬 Голубцы
1 цаг 30 мин · 4 хүний · Хэцүү
Орц
- Байцаа 1 ш
- Татсан мах 500 гр
- Цагаан будаа 100 гр
- Сонгино 1 ш
- Лууван 1 ш
- Томатын зуурмаг 2 х/х
- Цөцгий
Хийх арга
- Байцааны навчийг буцалж буй усанд 3 минут зөөлрүүлж салгана.
- Мах, дутуу чанасан будаа, сонгино, давсаа хольно.
- Навч бүрт чихмэл хийж ороогоод тогоонд эгнүүлнэ.
- Хуурсан лууван, томатын зуурмаг, ус нэмж бага галд 50 минут жигнэнэ.