🍚 Шарсан будаа
20 мин · 4 хүний · Хялбар
Орц
- Цагаан будаа 400 гр
- Өндөг 3 ш
- Хиам 200 гр
- Вандуй 1 лааз
- Соёо сүмс 2 х/х
- Ургамлын тос 2 х/х
Хийх арга
- Будаагаа урьдчилан чанаж хөргөнө. Өчигдрийн будаа хамгийн тохиромжтой.
- Хиамаа шоо болгож тосонд хуурна.
- Өндгөө хагалж хутгаад, будаа, вандуйгаа нэмнэ.
- Соёо сүмс, давсаар амтлаад өндөр галд 3 минут хуурна.