🍰 Алимтай бялуу (шарлотка)
1 цаг · 4 хүний · Дунд
Орц
- Алим 4 ш
- Гурил 200 гр
- Өндөг 4 ш
- Элсэн чихэр 200 гр
Хийх арга
- Зуухаа 180 хэмд халаана.
- Өндөг, элсэн чихрээ цайртал 5 минут хутгана.
- Гурилаа бага багаар хийж зөөлөн хольно.
- Тосолсон саванд хэрчсэн алимаа дэлгээд зуурмагаа асгана.
- 40 минут жигнэж, шүдний чигчлүүрээр шалгана.