🍲 Борщ
1 цаг 30 мин · 4 хүний · Дунд
Орц
- Үхрийн мах эсвэл Ястай мах 500 гр
- Манжин 2 ш
- Байцаа 1/4 ш
- Төмс 3 ш
- Лууван 1 ш
- Сонгино 1 ш
- Томатын зуурмаг 2 х/х
- Цөцгий
Хийх арга
- Махаа усанд хийж 1 цаг чанаж шөл гаргана.
- Манжин, лууван, сонгиногоо нарийн зүсэж томатын зуурмагтай хамт хуурна.
- Шөлөнд төмсөө хийж 10 минут чанана.
- Хуурсан ногоо, нарийн зүссэн байцаагаа нэмж 15 минут буцалгана.
- Цөцгий нэмж тавина.