🧀 Бяслагтай жигнэсэн мах, төмс
1 цаг · 4 хүний · Хялбар
Орц
- Гахайн мах эсвэл Үхрийн мах эсвэл Тахианы мах 700 гр
- Төмс 1 кг
- Сонгино 2 ш
- Бяслаг 200 гр
- Майонез 2 х/х
Хийх арга
- Махаа нимгэн хэрчиж зөөлөн цохиод давслана.
- Тосолсон саванд нимгэн хэрчсэн төмс, мах, сонгиногоо давхарлан тавина.
- Майонез түрхэж, үрэгдсэн бяслаг цацна.
- 180 хэмд 45 минут жигнэнэ.